Nomin Enkhbat
Feb 13, 2021

Анир чимээгүйн гүнд

Амьсгал долгиолох ахуйд

Түүний үелзэлд

Хөвөөг зүлгүүрдэв

Чимээгүйн мэдрэмжийн

Түрлэгт хөдөлгөөн

Ус татарсаар

Урссаар…

Зүрхний цохилт

Бөмбөр нижигнэх мэт

Цусны эргэлт

Биеийн хэсэг бүрээр

Тасралтгүй хуйларч

Амьдрал бэлэглэнэ

Мэдрэлийн эсүүд дуулж

Гарын алган доторх

Салаалах мөчрөөс

Голион дууг

Мэдрэлийн эс бүр минь дуулна

Өөрийн дуу хоолойтойгоо

Омголон зан нэгэнтээ уйлж

Амьдрал зурагдсаар…

No responses yet